ГХЯ: Иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

Б.Ариунзаяа
2023/06/06

БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн наадамд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныг БНСУ-ын КBS телевиз мэдээлсэн.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

БНСУ-ын КBS телевиз энэ талаар "Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч "М"-г зургаадугаар сарын 4-ний өглөө үүрээр Чежү хотын нэгэн буудалд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаа нар баривчилсан. 

Иргэн "М" нь арга хэмжээний хүрээнд болсон бүжгийн тоглолтын дараа бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад, орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа юм. Тэрбээр мөрдөн байцаалтын үеэр зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолын хүрээнд шалгах явцад хэргийг үгүйсгэсэн байна" хэмээн мэдээлсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна