МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Н.Монсорыг даргаар томилжээ

Б.Ариунзаяа
2023/06/09

МҮОНРТ-д үүсээд байгаа дарга цэргийн үймээн тэмцэл дахиад л эхэлжээ. Өнөөдөр хэсэг уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлаж Ерөнхий захирал А.Бүрэнбаатараа мөн л огцруулахыг шаардлаа. Түүнийг ҮЗ-ийн шийдвэрээр өнгөрсөн сарын 26-нд чөлөөлсөн юм. Гэвч Үндэсний зөвлөлийн энэ шийдвэр нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, 156 хүний гарын үсгийг үндэслэн огцруулахдаа нягталж шалгаагүйгээс МҮОНРТ-ын ажилтнууд эсэргүүцэж Хяналтын зөвлөлд шаардлага хүргүүлсэн юм байна.

 Энэ шаардлагаар 156 хүн бүгд Ерөнхий захирлыг огцруулахыг шаардаагүй. Цалин нэмэхийг л шаардсан байхад ийм шийдвэр гаргаснаар МҮОНРТ-ийг тогтворгүй байдалд орууллаа, Ажлаа хийж чаддаггүй, ёс зүйгүй ҮЗ-ийн гишүүн Батсүх, Наранбаатар, Цоодол, Өлзийбаатар, Ганболд нарыг огцруулах, Үндэсний зөвлөлийг ОНРТ-ийн тухай хуулийн дагуу Хамт олонд тайлангаа тавих зэргийг шаарджээ. Энэ шаардлагын дагуу Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг өчигдөр Үндэсний зөвлөлийн 13 гишүүн хэлэлцэж хэд хэдэн шийдвэр гаргажээ.

1. Хамт олны шаардлагын дагуу Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхийг огцруулж. Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Монсорыг томилжээ.

2. ОНРТ-ийн хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн хуралд 6 сараас дээш хугацаагаар суугаагүй олон сар АНУ-д байсан ҮЗ-ийн гишүүн Д.Өлзийбаатарыг эгүүлэн татах зөвлөмжийг Хяналтын зөвлөл гаргасан гэх боловч ҮЗ нь хууль бус гэж үзжээ.

3. Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлсөн тавдугаар сарын 26-ны өдрийн 11 тоот ҮЗ-ийн тогтоолын үндэслэлүүд нь хууль зөрчсөн алдаатай байсныг залруулан хүчингүй болгожээ

4. Байгууллагын тогтвортой байдал эв нэгдлийг хангах, цалин нэмэх боломжийг судлах, телевизийн үйл ажиллагааг сайжруулах үүргийг Ерөнхий захирал А.Бүрэнбаатарт өгчээ.

5. Байгууллагын тогтвортой байдлыг хангахын тулд ҮЗ-д шаардлага хүргүүлсэн Хамт олны төлөөллүүдтэй уулзалт хийж асуудлуудыг шийдэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна