Ханбогд суманд "Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” сургалт, хэлэлцүүлэг болж байна

Б.Ариунзаяа
2023/06/18

АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын ЗДТГ, "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци", Монголын дата клуб, Олон улсын санхүүгийн корпораци, "Хил хязгааргүй алхам" ТББ-ууд хамтран Өмнөговь аймгийн зургаан суманд "Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” өгөгдлийн шинжилгээнд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх, итгэлцэл-хамтын ажиллагаа нэмэгдүүлэх хоёр сарын аяныг зохион байгуулж буй. 

Уг аяны хүрээнд өнөөдөр Ханбогд суманд эрдэс баялгийн салбарын оролцогч талууд хариуцлагатай уул уурхай, сайн туршлага, үр дүнгийн талаар мэдлэг хуваалцах, хамтын ажиллагааны түншлэл бэхжүүлэх, орон нутгийн иргэдийг нээлттэй өгөгдөлд тулгуурласан бодит мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Сургалт хэлэлцүүлгийн үеэр АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газраас - Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын арга хэмжээ, 

Уул Уурхайн Үндэсний Ассоциациас - “Хариуцлагатай уул уурхайн кодекс”, 

Олон улсын санхүүгийн корпорациас - “Ил тод уурхай ба нээлттэй мэдээллийн үнэ цэн”, 

Хил хязгааргүй алхам ТББ-аас - “Хариуцлага уул уурхай- иргэдийн оролцоо” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих бол Монголын дата клубынхан Ханбогд суманд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн талаарх дата үзэсгэлэнгээ толилуулж, Өмнөговь аймгийн нээлттэй өгөгдөлөөр хэрхэн ойлгох талаар мэдээлэл өгнө. 

"Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” сургалт хэлэлцүүлэг өнгөрсөн 5 дугаар сарын 1, 2-нд Ноён, Гурван тэс суманд, энэ сарын 16-нд Цогтцэций сумдад зохион байгуулагдсан бол энэ сарын 20-нд Даланзадгад, Ханхонгор суманд зохион байгуулагдана.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна