Г.ЭРДЭНЭТУЯА: Уул уурхайн салбар ус дахин ашиглалтаараа тэргүүлж байна

Б.Ариунзаяа
2023/06/18

Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Ил тод, хариуцлагатай уул уурхай” өдөрлөг зохион байгуулагдаж байна. 

 Тус өдөрлөгийг АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймаг,Ханбогд сумын ЗДТГ болон "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци", Монголын дата клуб, Олон улсын санхүүгийн корпораци, "Хил хязгааргүй алхам" ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа байгаль орчны асуудлыг зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй бусад салбарынхан хамтарч шийдэхийг уриалж байлаа. 

Г.ЭРДЭНЭТУЯА:

- Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас хамааралтай байна. Тиймээс энэ салбарын тогтвортой хөгжил тун чухал. Урт хугацаанд тогтвортой хөгжихийн үндэс нь хариуцлага. Тиймээс манай Уул уурхайн үндэсний ассоциаци уурхайг эхлэхээс хаах хүртлээ хариуцлагатай байлгахын тулд кодексжуулах ажлыг хийж эрчимтэй хийж байна. Уул уурхайн кодекст байгаль орчныг асуудлыг чухалчилдаг.  

- Уул уурхайн салбар байгаль орчинд тодорхой хэмжээний нөлөөллүүдийг үзүүлдэг боловч тус салбар нь ус дахин ашиглах, хэмнэлттэй байх тал дээр бусад салбарынхнаас хамаагүй дээгүүр үзүүлэлттэй байдаг. Энэ тал дээр нэлээн их хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт хийж, дэвшилтэд технологи ашиглаж байна. Түүнчлэн газар ашиглалт дээр уул уурхайн салбар тийм ч өндөр биш. Манай улсын нийт газар нутгийн 3,8 хувь нь лицензтэй хэдий ч бүгд ашиглагддаггүй. Одоогоор манай улсад том жижиг 350 гаруй төсөл хэрэгжиж байгаа ч жилд 100 гаруй нь л үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс байгаль орчны салбарт тулгамдаад байгаа асуудал нь зөвхөн уул уурхайн салбарын шийдэх асуудал биш. Бусад салбарууд, энэ асуудалд хамтран ажиллаж, хамтдаа шийдэл хайхыг уриалж байна.



Г.ЭРДЭНЭТУЯА: Уул уурхайн салбар ус дахин ашиглалтаараа тэргүүлж байна
Г.ЭРДЭНЭТУЯА: Уул уурхайн салбар ус дахин ашиглалтаараа тэргүүлж байна

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна