Арай л даварч байна, шатахуун импортлогчид

Админ
2023/06/21

Өнгөрсөн долоо хоногт Цэцээс 2021 онд батлагдсан Онцгой татварын хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гарснаар дахиад л хуурамч бензины үлгэр эхэллээ. 

Дотоодод бага хэмжээгээр дизель түлш үйлдвэрлэж, зам барилга, газар тариалангийн салбарт бөөнөөр борлуулж байсан үйлдвэрүүдийг түүхий эдэд нь онцгой татвар тавьж, зогсоогоод бүтэн хоёр жил өнгөрч байна. Одоо Монголд үйлдвэрлэх боломж огт байхгүй болж хаалгаа барьсан байна . Өмнө нь бензин биш зөвхөн дизель түлш гаргаж байсан. Ийм байхад л хуурамч бензин хийж, хэрэглэгчид хохирч байна гэдэг үлгэр, Их хуралд суусан колонкийн эздийн турхиралт явсаар л байна. 

УИХ-ын Гишүүн Пүрэвдорж их хурлын индэр дээрээс дотоодод ямарч үйлдвэр байхгүй гэж гүтгэж, зөвхөн Оросоос л импортлож байгаа дизелийг авах ёстой юм шиг аашилж байна. Манай улсад хамгийн анх 2001 онд жижиг оврын түлш нэрэх үйлдвэр байгуулагдсан юм шүү эрхэм гишүүн ээ. 20-оод жилийн түүхтэй байнгын ажиллагаатай 4-5 үйлдвэр байсныг өөрөө санаачилсан хуулиараа хаалгачихсанаа яагаад ярихгүй байна вэ.  Гааль татвараас тооцоо татаад харвал хэдэн үйлдвэр байгаад өөрөөс чинь болж хаагдсаныг мэдэж авна шүү гишүүнээ. Энэ үйлдвэрүүд бензин үйлдвэрлээгүй, зөвхөн дизель гаргаж бөөнөөр уул уурхайд нийлүүлдэг, колонкоор зардаггүй гэдгийг ч мэдэхгүй "гишүүд ээ машиндаа ийм бензин хийгээд үз" гэнээ. Б.Пүрэвдоржийг нефть импортлогч М ойлын хармааны хүн гэж бүгд л ярьдаг атал ганцаараа шударга хүн шиг дүр эсгэхээс ичээсэй. Өчигдрийн Хууль зүйн байнгын хороонд Баттөмөр гишүүн байнгын хорооны гишүүн биш хэрнээ ороод суучихсан чичирч салгалаад үг хэлсэн. Гол санаа нь өөрсдийн эрх ашгийг л хамгаалах. Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааныг ч тэд хойшлуулж чадлаа.

 Монголын шатахууны зах зээлийг бүрэн атгаж, дотооддоо жаахан үйлдвэрлэл явуулахыг ч үзэж чадахгүй байгаа цадахаа мэдэхгүй колонкийн эзэн бирдүүд л энэ Онцгой татварын хуулийг гаргаж ирсэн. Эрүүл мэнд хордуулж утаа тортог гаргаж байна гээд Их хурал дээр яриад байгаа нь бас гүтгэлэг. Импортлогчдын авчирдаг түлш ч доогуур стандартынх учир утаа тортогт ижил нөлөөтэй. Тэгж эрүүл мэнд хорлоод байгаа бол бүр Монголд шатахуун үйлдвэрлэхгүй, болохгүй гээд хууль гаргаач. Эрүүл мэнд хоролсон ч гэсэн Онцгой татвар аваад үйлдвэрлэж болноо гэдэг нь ямар логик вэ. Ер нь бол өнөөдөр дэлхий дахинд жижиг үйлдвэрүүд голлох болж рапс, хаягдал яс гээд олон түүхий эдээр шатахуун нэрж байна. Гэтэл заавал Оросын мундаг үйлдвэрт л гаргасан шатахуун ав гэж шахаж байгаа, импортлогчдын хармааны улс төрчид ичих нүүртэй байя.

Монголын төр дийлдэггүй Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд "нууцаар"тухалсан гишүүдийн үнэн нүүр царай харагдаж байна шүү.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.106
    2023/06/21

    Өөө тийм байх нь . Утаа хаясан түлшээр явдаг машинууд гаагүй болчихсон байсан юм. Зарим нэг автобусыг эс тооцвол шүү . Чанар сайжирч гэж бодоод байсан нь энэ байж. Стандартаа бариал хөгжицгөе

    Хариулах