"Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэмжил зүйн үүрэг, оролцоо" сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдлаа

Админ
2023/06/22

Ази, номхон далайн бүс нутгийн хэмжил зүйн хөтөлбөр (APMP) олон улсын байгууллагын 2023 оны хагас жилийн хурал, уулзалтыг энэ сарын 12- 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 15-ны өдөр "Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэмжил зүйн үүрэг, оролцоо" сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдлаа.
 
Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ийн Ерөнхийлөгч Дк.Хуин Мин Пак нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа цаг үед дээрх сэдвийг сонгон Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хэмжил зүйн байгууллагууд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээллийг симпозиумын оролцогчдод хүргэх, тэдгээрийн туршлагыг нэвтрүүлэх, цаашид хамтран ажиллах ач холбогдолтой юм.
 
Симпозиумын үеэр дараах сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүд илтгэл тавилаа:
 
Илтгэл #1: Монгол Улсын хүнсний баталгаат байдлыг хангах тогтолцооны шинэчлэл
Илтгэгч: ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Тунгалаг
 
Илтгэл #2: Хүнсний хангамж, чанар аюулгүй байдал хангахад БНСУ-ын хууль тогтоомж, хэмжил зүйн үйл ажиллагаа
Илтгэгч: БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ийн эрдэмтэн судлаач, APMP-ын Материалын чанарын техникийн хорооны дарга Проф. Бюунг Жу Ким,
 
Илтгэл #3: Монгол Улсын итгэмжлэлийн болон тохирлын үнэлгээний чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь
Илтгэгч: Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн
 
Илтгэл #4: БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлыг хангах нь
Илтгэгч: БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах эрдэмтэн Проф. Ли Хонг Мэй
 
Илтгэл #5: Сингапур Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, NSA-ийн хэмжил зүйн үйл ажиллагаа, үүрэг
Илтгэгч: Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны байгууллага (HAS’s)-ын Химийн хэмжил зүйн газрын дарга, APMP-ын Удирдах зөвлөлийн гишүүн Дк. Танг Лин Тео
 
Энэхүү уулзалтын арга хэмжээнд Япон, Солонгос, Хятад, Герман, Фижи, АНУ, Австрали, Монгол, Тайланд, Тайвань, Вьетнам, Шинэ Зеланд, Малайз, Энэтхэг, Филипин, Индонез, Өмнөд африк, Непаль, Кирибат, Шриланк зэрэг 20 гаруй орны Хэмжил зүйн хүрээлэн байгууллагын гадаадын 60 гаруй төлөөллүүд оролцож байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна