Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллалаа.
Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна. Компаний хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд:
Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилд 100 мянга орчим тарьц, суулгац гарган авах боломжтой болжээ. Мөн 10 гаруй жилийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын дэнж хэмээх газарт 10.5 га талбайд улиасны “Төрөөгийн төгөл” байгуулснаа ойн санд хүлээлгэн өгсөн байна.
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж болохыг харуулж байгаа “Платинум ланд” компанийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийлэв. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хайгуул, олборлолтын явцад байгаль орчинд учирч болох бохирдол, доройтол, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай хийж байх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг ч тодотголоо.
“Платинум ланд” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр мөн Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компанийн Тосон үйлдвэр болон Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Соёолж” ХХК-д ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна