АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР: АНГЛИ ХЭЛГҮЙ АРД ТҮМЭН БҮТЭЭХ НЬ ИРЭЭДҮЙД ХЭНД АШИГТАЙ ЮМ БЭ

Админ
2023/06/22

АН-ын дарга Лу.Гантөмөр энэ үгээрээ юу хэлнэ вэ. Тэрбээр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хамтдаа урагшлах, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтаасан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа олон улсад гүн бат ойлголт боллоо. Дэлхий нийт биеэсээ хоцрохгүйг хичээж байгаа нь тэр. Энэ үзэл санаа нь энэ дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг аль хэдүйн англи хэлтэй болгожээ. Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш Казакстан улс гэхэд үндсэн хоёр дахь хэл бол англи хэл хэмээн албан ёсоор зарлаж, хууль гарган батлаад хоёр жил болж байна.

Харин дэлхий нийтийн энэ үзэл санааны эсрэг явж байгаа хуруу дарам хэдэн улс оронд олон улсын зүгээс ноцтой тодорхойлолт өгч байгаа юм. Тийм улсуудын нэгээр өнөөдрийн ардчилсан Монгол Улс тодрох болж байгаа нь харамсалтай. Дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон. Нэгдүгээрт, нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого

хэрэгжүүлж байна гэж. Хоёрдугаарт, “Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд байгаа үзэгдэл” гэж үзжээ. Гурав дахь нь “Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстэн” гэжээ.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн үзэж байгаагаар өнөөдөр УИХ-аас гаргаж байгаа “Бага ангид нь англи хэл зааж болохгүй” гэж хориглосон заалтыг дээрх гурван тодорхойлолтын алинд нь хамруулж ойлгох юм ёстой вэ. Түүний хэлсэн үгээр бол өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын гишүүд, төрийн түшээд чухам ямар үзэл санаагаар, хэний нөлөөнд автаж ийм шийдвэр гаргав. Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн бүтээх нь хэнд ашигтай юм бэ” гэсэн үг ноцтой биш үү. Мань эр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Боловсролын сайдаар ажилласан хүн шүү дээ.

Эсрэг санал өгсөн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэсэн утгатай үгийг унагасан байна лээ. Англи хэлтэй ардын хүүхдүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулахаар байгааг албан ёсоор тайлбарламаар байна. Дээр нь Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин АН-ын дарга Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн байх нь хэнд ашигтай вэ” гэдэг үгэнд ард түмэн хариулт олмоор байна...

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.99
    2023/06/24

    Daraagiin amragaa haigaad bga ymu chinii namiin darga mai shu

    Хариулах
  • 192.82.92.42
    2023/06/23

    Тэнэгтээд л мулгуунууд.Америк ч англи хэлийг албан гэж хуулчилдаггуй юм!!!

    Хариулах
  • 202.179.26.234
    2023/06/23

    Англи хэл сургаж болноо гэхдээ тавдугаар ангиас эхлэнэ шүү , хүүхдүүд эхлээд монгол хүн болог ,монгол хэлээ сайн сураг, зөв ярьж, зөв бичиж сураг. Хар нялхаас нь англи хэл сургана гэвэл үндэсний аюулгүй байдалд занал хийж цаашдаа монгол үндэстэн байхгүй болох хортой явдал шүү. Агуу түүхтэй монгол гүрэн байж л байг дээ хэний захиалгаар монгол улс оршин тогтнохын эсрэг яваад байна аа

    Хариулах
  • 202.21.107.51
    2023/06/23

    Ali ch shatnii surguulid gangs ch tsag bagshlaj uzeegui bolovsroliin saidiin ug baina Hedhen sariin erchimtei surgaltaar angli heliig zohion hemjeend ezemshsen hun ch baigaa Yamar ch tohioldold angli helnii surgaltiin tsag mongol hel matematikiin surgaltiin tsagaas ih baij bolohgui bolov uu Gishuud shall hereggui zuileer margaldah yum Unendee angli heliig 10 jil uzeh 12 jil uzehed ontsiin yalgaa garahgui

    Хариулах
  • 202.21.107.51
    2023/06/22

    Ene hunii angli helnii medlegiig tugs gej bolohgui baina shuu Tuunii bolovsrol ezemshsen Japan's are tumem ni bugs angli heltei bish l yum shig sanagdsan daa

    Хариулах
  • 66.181.184.123
    2023/06/22

    Чи л 2 охин ойгоо баруун явж дээ

    Хариулах
  • 202.9.46.180
    2023/06/22

    Мэргэн ард болох гээд байгаан биздээ

    Хариулах