Д.СУМЪЯАБАЗАР: S'outlets дэлгүүр, Aqua Garden хорооллын газрыг чөлөөлөх эрх зүйн орчныг судалж байна

Б.Ариунзаяа
2023/07/24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдтэй уулзжээ. 

Энэ үеэр мэргэжилтнүүд цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаарх судалгаагаа танилцуулсан байна. Судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэж зөвлөж байна.

Тодруулбал S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлж, Aqua Garden хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулжээ.

Тиймээс Сэлбэ, Дунд голын урсацад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж эхэлсэн байна. Цаашид энэ талаар Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авах талаар НЗД Д.Сумъяабазар мэдэгдлээ.


Д.СУМЪЯАБАЗАР: S'outlets дэлгүүр, Aqua Garden хорооллын газрыг чөлөөлөх эрх зүйн орчныг судалж байна
Д.СУМЪЯАБАЗАР: S'outlets дэлгүүр, Aqua Garden хорооллын газрыг чөлөөлөх эрх зүйн орчныг судалж байна

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.149
    2023/07/26

    СУДАЛЖ ЯДААД БАЙХ ЮУН УГААС ХУУЛЬ ЗӨРЧӨӨД Л БАРИГДСАН ЮМ БАЙНА. БОЛОХГҮЙ ГАЗАРТ ГАЗАР ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦООД БОЛОО БИЗДЭЭ. ТЭНД БАЙР АВСАН ХОХИРСОН ХҮМҮҮС НЬ ХУУЛЬ ЗРЧСӨН БОЛЖ ТААРАХ НЬ ЭНЭ ЯНЗААР. ТЭГВЭЛ ДАХИАД ҮЕР БОЛЖ БОЛХГҮЙ ГАЗАР БАЙНА ГЭДГИЙГ НЬ НОТЛОХ Л ҮЛДЭЖ

    Хариулах
  • 146.70.139.26
    2023/07/24

    Бүтэлтэй юм нэг ч харагдахгүй юм даа. Сумкааг тойроод

    Хариулах