Шүүх яруу найрагч Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял оноолоо

Б.Ариунзаяа
2023/07/25

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэх хэрэгт яруу найрагч Ц.Хуланг гэм буруутайд тооцож, түүнд есөн жил зургаан сарын ял оноосон байна. Харин лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар буруутайд тооцсон билээ. 

 Эрүүгийн хууль: 

“19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2023/07/28

    Эрх мэдэл албан тушаал их шунавал аюултай

    Хариулах
  • 66.181.161.89
    2023/07/26

    Төрийн нууц гэж юу байдгийн?

    Хариулах
  • 66.181.160.100
    2023/07/25

    Авилгажсан,эрх баригчдын хараат болсон хууль шүүхийн байгууллагатай улсын ард иргэд ирээдүй ийм байдаг юм. Ийм нийгмийн тогтолцоог сонгуулиар өөрчилнө гэж байхгүй. Зөвхөн хувьсгал хийж байж өөрчилж чадна.

    Хариулах
  • 112.72.10.6
    2023/07/25

    ийм ч юм байх гэж дээ үнэн гэж бна уу

    Хариулах
    • 112.72.10.6
      2023/07/25

      үнэхээр харамсаж бна яалтай билээ төрийн түшээдүүд, шүүх засаглал минь ингэж бохирдох гэж хэлэх үг ч алга