Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Б.Ариунзаяа
2023/07/26

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

- “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
- Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар, 
- “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар, 
- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, 
- Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Мөн Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай асуудлуудыг нэмэлтээр хэлэлцэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна