Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

Б.Ариунзаяа
2023/08/02

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авчээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд улсын комиссын гишүүдийн саналаар  байнгын ашиглалтад хүлээн авлаа. Төмөр замын барилгын ажил анх 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэлж байжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.86
    2023/08/02

    Хуулж хаяж жэнког шоронд хийхээ больчихсон юм уу

    Хариулах