Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож байна

Б.Ариунзаяа
2023/08/03

Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл  сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл   сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

 Энэ хүрээнд ХХААХҮЯ нь арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд  2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

 Үүнээс 219.1 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна. Үүнд: 

-       Газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг,

-       Мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг,

-       Хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.  

Зээлийн төрөл

Олгосон

Зээлийн дүн

Тоо

Эргэлтийн хөрөнгийн зээл

219.09

1369.0

Газар тариалан

97.3

1152.0

Газар тариалангийн үйлдвэрлэл - эргэлтийн хөрөнгө сайжруулах

77.1

619.0

Хүнсний ногооны үйлдвэрлэл - эргэлтийн хөрөнгө сайжруулах

20.2

533.0

Хүнсний үйлдвэрлэл

104.5

132.0

Хүнсний боловсруулах үйлдвэр - эргэлтийн хөрөнгөөр дэмжих

95.76

128.0

Гурилын үйлдвэр - эргэлтийн хөрөнгөөр дэмжих

8.8

4.0

Мал аж ахуйн үйлдвэрлэл

17.08

106.0

Тэжээлийн үйлдвэрүүдэд

1.87

28.0

Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй

3.5

26.0

Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй

7.47

18.0

Гахайны аж ахуй

0.34

7.0

Тахианы аж ахуй

3.0

7.0

Зөгийн балны экспорт

0.9

20.0

Хөрөнгө оруулалтын зээл

142.34

228.0

Газар тариалан

29.9

54.0

Улаанбуудайн тариалангийн  услалтын систем байгуулах

0.6

2.0

Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжих 

5.1

15.0

Хүлэмжийн аж ахуй байгуулах

6.3

10.0

Бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах услалтын систем

0.0

0.0

Зоорийн аж ахуй байгуулах

17.8

27.0

Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл

97.6

170.0

Ногоо, жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах

9.4

7.0

Хүүхдийн сүү, сүүн тэжээл боловсруулах үйлдвэр

5.3

6.0

Хүүхдэд зориулсан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр

12.0

10.0

Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулан хүнсний үйлдвэр

6.4

16.0

Шингэн сүүг боловсруулж, хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэр

3.0

1.0

Хүнсний давс боловсруулах үйлдвэр

0.4

2.0

Төмс боловсруулж цардуул, төмсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

0.0

0.0

Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр

0.0

0.0

Хүнс, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 

61.1

128.0

Хөнгөн үйлдвэрлэл

5.0

1.0

Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлтийн зориулалтын хуванцар тэвшний үйлдвэр

5.0

1.0

Хүнсний ногоо, модны үрсэлгээ, тарьц суулгацын бортогоны үйлдвэр

0.0

0.0

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих

9.8

5.0

 

Арилжааны банкны зээл шийдвэрлэлт:

Хаан банк

43.4%

Худалдаа хөгжлийн банк

35.0%

Голомт банк

19.4%

Төрийн банк

18.8%

Хас банк

31.4%

Капитрон банк

0.0%

Тээвэр хөгжлийн банк

0.0%

Ариг банк

0.0%

Богд банк

29.8%

М банк

3.2%



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна