Хэн хамгийн сонирхолтой, хачирхалтай төсвийг олох вэ?

Б.Ариунзаяа
2023/08/07

Хэн хамгийн сонирхолтой, хачирхалтай төсвийг олох вэ?

Төсвийн зарцуулалтад хяналттай, шүүлтүүртэй ханддаг байх нь хариуцлагатай иргэн байхын нэг үүрэг.Гэтэл гэртээ харих зам тань ганц өдрийн борооноор хуйлраад алга болчихож байна уу, та өөрийнхөө амьдардаг дүүргийнхээ төсвийг юунд зарцуулагдаж байгааг та мэдэж байгаа юу? 

Хариуцлагатай иргэн байснаараа шагнал хүртэнэ гэвэл бүр гоё биз. 

Хамгийн сонирхолтой, хачирхалтай төсвийн мэдээлэл олсон нэг оролцогч Vans дэлгүүрийн ₮300,000-ийн эрхийн бичиг, бас нэгэн оролцогч Internom дэлгүүрээс дуртай номоо авах ₮100,000-ийн эрхийн бичгийн эзэн болно. 

Challenge-д хэрхэн нэгдэх вэ?

Хэрхэн шилдэг оролцогчийг шалгаруулах вэ? Таны олсон мэдээллийн хүрээнд нийтлэгдсэн постын Like болон Share-ийн тоогоор оноо цуглуулагдах ба нэмэлтээр ‘Mongolian Youth Council’ оноо өгөх боломжтой. Доорх байдлаар оноо цуглуулна: 


1.Like - 1 оноо
2.Share - 2 оноо
3.Mongolian Youth Council - Нэмэлтээр 30 хүртэлх оноо

Жич: Адил төсвийн мэдээлэл олсон тохиолдолд эхэнд ирүүлсэн оролцогчид оноог өгөх болно. Нэг оролцогч олон мэдээлэл өгөх боломжтой ба хамгийн өндөр оноотой мэдээллээр оноог тань тооцно.

Төсвийн мэдээллийн нээлттэй платформууд:
www.tender.gov.mn
www.shilendans.gov.mn
www.open.audit.mn
www.ulaanbaatar.mn
http://khural.mn/
https://bzd.ub.gov.mn/ гэх мэт дүүргүүдийн шилэн дансын мэдээлэл.

Эх сурвалж: Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна