СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулан дээр гарч утсаар ярих гэж яваад аянганд цохиулж нас баржээ

Б.Ариунзаяа
2023/08/07

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар /аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ 08.05-ны өдрийн 20:40 цагийн орчим 4 хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явжээ. Харамсалтай нь 2 хүн нь аянганд цохиулж нас баржээ. Тодруулбал иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас барсан байна. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 08.06-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна