ГОЁ МЭДЭЭ: Азийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаас 12 хүүхэд оролцож “Алтан шагналын эзэд” болжээ

Б.Ариунзаяа
2023/08/07

Азийн Моделийн Холбооны Хятад дахь салбар , Торгоны замын загварын 7 хоногийн холбоо хамтран Азийн хүүхдийн загварын хамгийн том тэмцээн болох “Asian Children Film & Television Model тэмцээн БНХАУ-ын Шиань хотод 2023 оны 07 дугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд олон улсын 30 гаруй агентлагийн 300 хүүхэд нас, насны ангилалд өрсөлдсөн юм. 

Тэмцээний эхний өдөр Шиань хотын урлагийн музейд Дэлхийн алдарт зураач “ Pablo Picasso”  - ын ледээр гэрэлтүүлсэн зургийн үзэсгэлэнд хүүхдийн загварын шоу эхэлсэн нь хүүхдийн загварын шоу ямар өндөр түвшинд зохиогддог болсныг харж болохоор байна. 7 дугаар сарын 29-нд Хүүхдийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын кино урлагийн музейгээр аялж, 7 дугаар сарын 31-нд Шиань олон улсын их сургуулийн 5000 хүний багтаамжтай урлагийн танхимд тэмцээний финал болж өндөрлөжээ.  

Тус тэмцээнд Монгол Улсаас 4- 14 насны нийт 12 хүүхдүүд амжилттай оролцож, багийн төрөлд “Алтан шагналын эзэд” болж, эх орныхоо нэрийг өндөрт гаргалаа. Тодруулбал,

  • 4 настай Б.Наранбаяр “Балчир насны модель” 3-р байр, 
  • 5 настай Э.Анхилуун “Фото Модель” 3-р байр 
  • 6 настай Э.Амингоо “Television Model” Дэд байр 
  • 7 настай Ж. Мөнхжин “Алтан цом” 
  • 8 настай Б.Номин-Эрдэнэ “Мөнгөн цом” 
  • 9 настай М.Анунгоо “Шилдэг Имиж бүрдүүлэлт” 3-р байр
  • 9 настай Т.Ариунзул “Шилдэг хувцаслалт” Дэд байр 
  • 9 настай Ч.Мөнхнаран “Тelevision Model” 3-р байр 
  • 10 настай Б.Мишээл “Мөнгөн цом” 
  • 13 настай А.Үржин “Хүрэл цом” 
  • 13 настай Х.Номин-Эрдэнэ “ Өсвөр насны Шилдэг Моделийн Дэд байр” 
  • 14 настай М.Эрхсаран “Шилдэг хувцаслалт” 3-р байранд тус, тус орж, багийн төрөлд хамгийн том шагнал болох “Алтан шагналын” эзэд болсон юм. 

Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Аsian Idol Academy Монгол байгууллагыг тус тэмцээний “Шилдэг байгууллага”-р тодрууллаа.   Asian Idol Academy Mongolia академи нь  олон улсын 22 дахь хүүхдийн загварын боловсролын сургалтын төв юм.  Бид 5  -15 насны хүүхдүүдэд зөв алхалт, зөв суулт, загварын алхаа, хувь хүний хөгжил, бие авч явах соёл,  карьер төлөвлөлт, телевизийн техникийн яриа, эрүүл хооллолт, өсвөр насны арьс арчилгаа, К-Поп бүжиг, Солонгос , Англи хэлний сургалтуудыг явуулж байна. Академи нь суралцагчдыг урлагийн оргилд хүрэхэд нь тасралтгүй  чиглүүлэх туршлагатай олон улсын зөвлөх багш нар дадлагажуулан чиглүүлж ажилладаг.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна