Малчид нэгдэн ногоон тэжээл тарьж, өвөл хаварт бэлдэж байна

Б.Ариунзаяа
2023/08/07

Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид өвөл, хаврыг хүндрэл, эрсдэл багатай даван туулах зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Анх 2020 онд сумын иргэдийн хурлаар 220 га талбайд ногоон тэжээл тариалах шийдвэр гаргаж, 5 баг тус бүр 50 га-д тарьж эхэлжээ. Үүний үр дүнд өнгөрсөн жил 1 га-гаас 140 боодол өвс хураан авсан бөгөөд Шанх багийнхан гэхэд хамгийн үлгэр жишээ ажиллаж, өвс тэжээл хомсдолтой, үнэ өндөр байх үед хямд үнээр базаах боломжийг бүрдүүлжээ.

Цаашид сумын зүгээс баг тус бүрд 300 га талбай, малын хөлийн татвараар хашаа барих материалыг шийдвэрлэж өгөх бол малчид нэгдэн өөрсдөө тэжээлээ тарих, хашаагаа барих зохион байгуулалт хийж байгааг Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл хэллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.204.139.214
    2023/08/10

    Үнэхээр л чихэнд чимэгтэй сонсогдож байна. Малчид маань үйлс арвин байх болтугай. Монгол орны маань олон нутаг дэвсгэрийг ухаж сэндийлж дахин сэргээлтгүй бохирдуулж, гүний ус, ховор болон үндсэн ургамлуудыг нь үндсээр нь тасдаж, малын бэлчээргүй болгож байгаа нь Монголын маань буянт малын үржилт, өсөлтөнд маш ихжэр хлхирол учруулж байдагт тун эмзэглэж байдаг. Хууль дүрмийг сайтар чандлан сахиулж, хээл хахууль, авиллагыг таслан зогсоож, хуулийн хүрээнд газрыг эзэмшүүлдэг зохистой ёс суртахуунтай боловсролтой албан хаагчдыг ажиллуулах нь чухал болж байна.

    Хариулах