ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар орно

Б.Ариунзаяа
2023/08/08

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа аж.

Тодруулбал, 9-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 19-24, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 35-40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 29-34, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан байх нь. 10-нд нутгийн хойд хэсгээр 11-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна