Монгол Улсад халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийлгэхээр гэрээ байгууллаа

Б.Ариунзаяа
2023/08/08

Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-тэй хамтран Монгол Улсын Органик болон Халал бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагуудыг Персийн булангийн итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center-GCC) болон Органик итгэмжлэлийн олон улсын төв (International Organic Accreditation Service - IOAS) -өөр итгэмжлүүлэхээр боллоо.

Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа юм.

Тус ажил нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд импортлогч орны шаардлагад нийцүүлэн нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлоход өрсөлдөх чадавхиа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна