Улаанбаатар хотод тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдлээ

Б.Ариунзаяа
2023/08/08

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 8-н өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Иргэн Г нь наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна. Харин наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагджээ.

Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.25.141
    2023/08/09

    Заваан юм идэж яадаг ба аа.

    Хариулах
  • 202.55.188.123
    2023/08/08

    Huguu esun shid ni burdene gedeg boloh née

    Хариулах
  • 66.181.161.248
    2023/08/08

    Нэх их л идэш ихэдсэн гүзээтэй улс хаа сайгүй шүү..

    Хариулах
  • 202.21.108.23
    2023/08/08

    Идэш нь дийлдэхээ бсан явдаг жорлонгуудаас ганц болно шүү, өсөхдөө өлөн өссөн бол өтлөсөн хойноо цадахаа мэдэхээ байдаг юмбна

    Хариулах
  • 192.82.73.77
    2023/08/08

    Хөдөөнөө байхгүй яасым

    Хариулах
  • 202.126.90.77
    2023/08/08

    Хотод эрсдэл үүсэж барьц алдвал сүйрчээ.....? ?эжигтэнг хорих тахал туссан нь чад болох эсэх нь эрсдлийн цэг аюул шүү.....

    Хариулах
  • 202.9.40.196
    2023/08/08

    Яаралтай хөл хорио шд.Өөр яахын.Бүгд тахалаар үхэхүү?

    Хариулах
  • 103.254.123.87
    2023/08/08

    Энэ монголчууд идэх уухаас нэг болно шүү.хуучин цагт халуун зунаар махан хоол иддэггүй байсан монголчууд өнөө цагт үхэх хүртлээ идэж ууж зугаална.хотоос гарах замын сүлжээ дэлгүүрүүд дотор дүүрэн идэж уух гээд хөөрчихсөн хөгшин залуучууд л баянаа гайхуулаад л би төлье төлье гээд орилолдоно.тэгээд өр ширээ дарах болохоор үхэж байсан ядуу амьтад болж жүжиглээд төр засгаа хараана.эмнэлгийн эрчимт тасгаар дүүрэн хүнд өвчтөнгүүд.дандаа зугаа цэнгэлд архи хоолондоо хордсон,бие биеэ зодож гэмтээсэн.ингэж амь насаа алдаж эрүүл мэндгүй болтлоо аялаж зугаалах юун хэрэг байна.

    Хариулах
    • 202.9.46.151
      2023/08/08

      Үнэн