Виктор Хараг хөнөөсөн этгээдүүдэд Чилийн шүүхээс 25 жилийн ял оноожээ

Б.Ариунзаяа
2023/08/29

САНТЬЯГО. /Prensa Latina/. Чилийн Дээд шүүхээс нэрт дуучин, хөгжмийн зохиолч Виктор Хара, шоронгийн дарга байсан Литре Куирога нарыг хулгайлж, тамлан зовоож, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдуулан өдгөө чөлөөнд гарсан долоон цэргийн албан хаагчид ял оноожээ. 

Тухайн цаг үед цэргийн алба хааж байсан Рауль Хофре Гонсалес, Эдвин Димтер Бианчи, Нельсон Хасе, Эрнесто Бетке, Хуан Хара Кинтана, Эрнан Чакон Сото нар аллага үйлдсэн хэргээр тус бүр 15 жилийн хорих ял сонссон байна. Үүний дээр хоёр хохирогчийг хулгайлсан хэрэгт холбогдуулан дахин 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. Түүнчлэн цэргийн прокурор асан Роландо Мело Сильва хүн амины хэрэг, хууль бус баривчилгааг нуун дарагдуулсан гэх хэргээр найман жилийн ял сонсжээ.

Чилийн трова урсгалын нэрт төлөөлөгчдийн нэг болох жүжигчин, профессор Виктор Хара нь Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн эсрэг төрийн эргэлт болсны маргааш Улсын техникийн их сургуулийн байранд /одоогийн Сантьягогийн их сургууль/ олон зуун хүний хамт баривчлагджээ. Тэднийг хотын цэнгэлдэх хүрээлэнд аваачсан бөгөөд тэнд гурван өдрийн турш харгис хэрцгийгээр тамлан зовоосны эцэст буудан хөнөөсөн байна. 1973 оны есдүгээр сарын 16-ны өглөө хэсэг хүмүүс Харагийн цогцсыг хотын оршуулгын газрын орчмоос олжээ.

Хохирогч Литре Куирога нь төрийн эргэлт гарах үед Шоронгуудыг удирдах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд ажлын өрөөндөө ирж, ажилтнуудыг гэр рүү нь явуулж, үймээнийг дарахын тулд армийнхантай холбоо барьжээ. Удалгүй түүний оффист цэргийнхэн нэгжлэг хийсний дараа II хуягт цэргийн анги руу, улмаар есдүгээр сарын 13-нд Чилийн цэнгэлдэх хүрээлэнд аваачин эрүүдэн тамлажээ. Түүний цогцсыг В.Хара ба өөр гурван хүний цогцсуудын хамт байсныг олсон байна.

Шүүх хуралд хохирогчдын ар гэрийг төлөөлөн оролцсон өмгөөлөгч Нельсон Каукото хэлэхдээ, Чилийн цэргийнхний үйлдсэн гэмт хэрэгт хамгийн дээд шатны шүүхээс эцсийн шийдвэр гаргасныг онцолсон байна.

“Виктор Хара бол манай улсын соёл, хөгжмийн салбарын бэлгэ тэмдэг, харин нөгөө нь үлгэр жишээ төрийн албан хаагч байсан. Тэр хоёрыг тамлан зовоож, амь насыг нь хөнөөсөн” гэж тэрбээр дурсан ярьжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 50 жил өнгөрөхөөс хэдхэн хоногийн өмнө дээрх долоон хүнд шийтгэлийг нь оногдуулсан байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.31
    2023/09/01

    ЭНЭ БУЗАР АМЕРИКЧУУДЫН ШУУД ДЭМЖЛЭГ ТУСАЛЦАА ОРСОН НЬ ТҮҮХЭНД БАТТАЙГААР БАТЛАГДСАН.ЧИЛИИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН САЛЬВАДОР АЛЬЕНДЕ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ЯНКУУДЫН ХҮҮХЭЛДЭЙ БОЛОХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ.ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС БОЛОН СОЦИАЛИСТ СИСТЕМИЙН ОРНУУДТАЙ НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ БОЛЖ БАЙСАН УЧИР ХУНТЫН ЦЭРГИЙНХЭН А.Н.Уын ДААЛГАВАРААР ШУУД ӨРӨӨНД НЬ БУУДАЖ АЛСАН..

    Хариулах
  • 202.126.90.65
    2023/08/30

    Хараал идсэн имперлистүүд Виктор хара,Че гавера Сальвадор альенде, уго чавес зэрэг Америк тивийн олон сайхан сэтгэлтэй эх орончдыг бузар аргаар их алсан даа түүх эргэж өшөөгөө авдаг юм цаг нь ирж имперлист шунал мөхнө

    Хариулах
    • 202.126.89.59
      2023/08/31

      Сор болсон хүмүүсийг нь устгасан байна, манайд ч мөн адил.

  • 103.212.118.142
    2023/08/30

    Хэрэг хуучирдаггүй юм бна.

    Хариулах
    • 202.126.89.59
      2023/08/31

      Харин тийм байна, талархаж байна.