Н.Тэмүүлэн: Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэнд эзэмшүүлсэн хэрэгт 11 этгээдийг шалгаж байна

Б.Ариунзаяа
Өчигдөр 13 цаг 23 минут

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийн талаар мэдээллээ. Тус хэргийн АТГ-аас шалгаад прокурорт шилжүүлээд байгаа аж.

Энэ талаар  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа. Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана. . Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон” гэлээ. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.29
    2023/12/10

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten

    Хариулах
  • 139.5.218.210
    2023/12/10

    Өмнөговьд аймаг сумгүй бүгдийг АН засаглаж нилээн удлаа, үр дүн нь энэ, дахиад удаавал АН улсаа бүхлээр нь зараад идчих луйварчид юм байна, Монголчууд бид бас азтай хүмүүс юм, өнөөдөр хэрэв АН засаглаж байсан бол манай улс өдийд НАТО-гийн бааз болоод, Украйны араас орох байсан нь тодорхой байнаа,

    Хариулах
  • 183.177.99.226
    13 цагийн өмнө

    Өмнөговь аймгий баруун гурван сум Гурвантэс Сэврэй Ноён сумдыг манай алдарт зууны луйварчин МАК ын Нямтайшир Безнисмен Мянганбаяр Ж аргалтулгын Эрдэнэбат экс сайд, Түлш эрчим хүчний сайд Ханаж цаддагүй Чойжилсүрэн тэдий хамаарал бүхий этгээдүүд уул уурхайн үйл ажиллагаа явуулсаар л байгаа тэд бас Хятадуудад газар худалдахаас сийхгүй гарууд ш дээ Тиймээс Өмнөговийн баруун гурван сумын засаг дарга нарыг хойшлуулашгүйгээр нэн даруй шалгах хэрэгтэй шүү

    Хариулах
  • 183.177.99.226
    13 цагийн өмнө

    Өмнөговь аймгийн Ханбогд Цогтцэций Гурвантэс аймгийн төвийн газрын албадууд бүгд бүлэглэл болчихсон байгаа ганц Ханбогдоор зогсохгүй шүү

    Хариулах