Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоолоо

Админ
2023/12/11

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 10 /CNN/.  АНУ-ын өсвөрийн тамирчин Илья Малинин уран гулгалтын түүхэн дээд амжилт тогтоож, бямба гарагт Олон улсын уран гулгалтын холбооны (ISU)  Гран-При тэмцээнд анх удаагаа түрүүллээ.

Өдгөө 19 настай тэрбээр Бээжин хотноо болсон уран гулгалтын тус тэмцээний үеэр энэ спортын хамгийн хэцүү харайлт гэж тооцогддог “quadruple axel” эргэлтийг богино хэмжээний үзүүлбэрийн үеэр хийж чадсан анхны тамирчин болжээ. “Quadruple axel” гэдэг нь агаарт 4.5 эргэлт хийж, урдаас хөөрч хойшоо харж буухыг хэлдэг байна.

Чөлөөт үзүүлбэрийн үеэр тэрбээр уг эргэлтийг дахин гүйцэтгэх гэж оролдоод унасан ч гэсэн  207.76 оноогоор аварга цол хүртжээ. И.Малинин нийтдээ 314.66 оноо авч, өмнөх аварга Японы Уно Шомаг (297.34 оноо) гүйцэж түрүүлжээ.

Пүрэв гарагт Малинин богино хэмжээний хөтөлбөрт оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд хандан "би үүнийг хийж чадсандаа үнэхээрийн их баяртай байна" гэж хэлжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.51
    2023/12/13

    Оросын уран гулгагчид байхгүй болохоор бурхангүй газрын бум галзуурч дэээ

    Хариулах