ПРОКУРОР: Шүүгч Н.Өнөрцэцэгийн хэрэгт хувийн сонирхолтой хандсан нөхцөл байдал үүсгэсэн учраас татгалзсан

Админ
2023/12/11

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. 

Түүний өмгөөлөгч цагдан хорихгүйгээр шалгаж өгөх хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Тус хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх үеэр Прокурор шүүгчээс татгалзах хүсэлтээ илэрхийлснээр хурал завсарласан. Тэгвэл үүнд прокуророос тайлбар хийжээ.

ТАЙЛБАРТ: 

- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх асуудлыг хэлэлцэх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. 

Тодруулбал, Н.Өнөрцэцэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн эцсийн шийдвэр байхад хуулийн холбогдох заалтыг зөрчиж, уг асуудлыг дахин хэлэлцэхээр хурлын тов тогтоосон, товлосон цагаас хойш 3 цаг гаруй хугацаа өнгөрсний дараа яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хурлыг эхлүүлсэн зэрэг нь тухайн шүүгч хэрэгт хувийн сонирхолтой хандсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн учраас татгалзсан гэсэн байна. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.173
    2023/12/15

    Суллаачээ!!!Шударга үнэний дуу хоолой босон сэтгүүлчээ ард түмэн бид дэмжинэ ээ.

    Хариулах
  • 103.57.92.248
    2023/12/14

    Бусдыг шантаачилж хагартал баяжсан энэ хүүхнийг цагдан хорьж шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг нь хурааж ял шийтгэл оногдуулж шоронд нь явуулах хэрэгтэй.Бусад сэтгүүлч нэртэй бусдыг шантаачилдаг нөхдүүдэд нь сургамж болог.

    Хариулах
  • 139.5.216.49
    2023/12/13

    Эмээлтийн Хятадын өмхийрсөн махыг Монголчууддаа идүүлсэн Маш олон хаалтын гэрээгээр авилга авсан Шантааж дарамтаар 44 машин нүүрсэнд явуулдаг НҮҮРСЧИН

    Хариулах
  • 202.55.188.38
    2023/12/13

    Суллаач. Хүн алж хүрээ талсан биш. Худал ярьж хулгай хийсэн биш наад хүнээ сулла. Авилгач нараа цагд.

    Хариулах
  • 202.9.40.19
    2023/12/12

    Сулаачээ. Илт бсан шүүдээ.

    Хариулах
  • 66.181.177.146
    2023/12/12

    Sulalaacheeee ymar ylzarsan tor be 2 hvvhed ni aaw eej ni xetsvvdej bgaa shde ondor nastai aawiin bodoooch Ymar hvn alj hvree taltsan bgaa bishdee

    Хариулах
  • 66.181.161.244
    2023/12/12

    Суллаад шалгаач ээ. Заваан юм аа

    Хариулах
  • 59.153.112.43
    2023/12/12

    Өнөрөөг. суллахыг хүсч байна. Дайчин шудрага сэтгүүлч шүү

    Хариулах
    • 183.177.99.226
      2023/12/12

      өнөөдөр Капиталист Монголд Ардчилал хүүмүүнэлэг энэрэнгүй шудрага нийгэм гэж байдаггүй юм аа

  • 188.33.225.181
    2023/12/12

    Өөрсөдийн үзэл бодлоор шударгаизалужсыг хэлмэгдүүлэхээ болиочээ!!!!!!!Улсаа дамдууртал намаараа лжйьар хулгай хийж байгаа хүмүүсээ шоронд нь явуулаачээ !!!!!!!Ямар харгис дэглэм тогтоогоод байгааг бол!!!!!Эрх тэгш хуультай байя!!!!!!!!

    Хариулах
  • 1.249.117.165
    2023/12/11

    Суллаад шаргаач ээ эрх тэгш хуультай баймаар бна

    Хариулах