Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэр дэвшинэ

Б.Ариунзаяа
2023/12/27

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх гэж байгаа тул сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэж Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ.

"Ерөнхийлөгчийн сонгуульд нэг бус хүн нэрээ дэвшүүлэх нь тодорхой учраас сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болно. Ямартай ч одоогоор 30 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгөөд байна" гэж тэрбээр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 

“Одоогийн байдлаар, нэр дэвшигчид зохион байгуулалтын үеийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс төрийн намууд их хурлаа хийж байна. Миний бодлоор, нэр дэвшигчдийн өрсөлдөөний цар хүрээ тэдний тооноос бус харин чанараас хамаарна” гэж Э.Памфилова хэлжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна