600 мянган залуу дөрвөн зүйлийг хүсэж, D-ӨРГӨДӨЛ-д саналаа өгсөн ч УИХ хэлэлцэхгүй гацааж байна

Админ
2024/03/19

#ШУУД: Иргэн Борын Өлзийбат D-ӨРГӨДӨЛ-д хууль санаачилсан 600 мянган залуучуудын саналыг УИХ-ын гишүүд гацааж байгаа талаар мэдээлэл хийж байна

Б.ӨЛЗИЙБАТ:

- Манай улсын нийгэм, эдийн засаг залуучууд бидний хүсэн хүлээсэн шиг хөгжихгүй байна. Бид өмнө нь улсаа хөгжүүлэх эрхийг эрх баригчдадаа даатгадаг байсан бол энэ удаа сонгуулиар өөрчлөлт шинэчлэлтийг хийх боломж байна. 

- Өнөөдрөөс 100 хоногийн дараа өөрсдийн хүсэж байгаа нийгмийн өөрчлөлтийг бий болгох боломжоо эдэлнэ. 

- Нийт хүн амын 70 хувь буюу 18-35 насны залуучууд эзэлж байна. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 3-т   Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гэж заасан байдаг. Монгол Улс ардчилсан улс, залуучуудын орон мөн л юм бол 25-35 насны парламентийн гишүүнтэй болох ёстой. Өнөөдөр олон залуучууд нийгэмдээ өөрчлөлт хийхийг хүсэж байна. Гэвч тэдгээр залуучуудад мөнгө, эрх мэдэл алга. Тиймээс 100 хоногийн дараа залуучуудад боломж ирж байна.  

- Залуучууд өнөөдөр дөрвөн зүйлийг хүсээд 178 хонож байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах, Ээжүүд цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, НӨАТ-ыг буцаан олголтыг 5 хувь болгохыг хүсэж байна. Харамсалтай нь  D-ӨРГӨДӨЛ-д гарсан дээрх саналуудад 600 мянган залуу саналаа өгчихөөд байхад УИХ чуулганаараа хэлэлцэхгүй, гацааж байна.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.94
    2024/03/19

    buu tenegt zaluus uurchlult buu khel uursdiin khuwiin amidralyn ch ukhaanmyg oilgokhgui yawj baina

    Хариулах