ХҮН намын мөрийн хөтөлбөрт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн төлөөлөл санал хүргүүлжээ

Админ
2024/03/21

ХҮН намын мөрийн хөтөлбөрт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн төлөөлөл санал хүргүүлж, уулзалт хийлээ.

Т.Доржханд, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн: Парламентад бодлого тодорхойлдог ХҮН намын мөрийн хөтөлбөрт маш олон салбарын холбоод, төлөөллүүд саналаа ирүүлж байна. Энэ удаад Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл ирж, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа өглөө.

 ХҮН намын хувьд баруун төвийн, бизнесийг дэмждэг, бүтээх эрх чөлөөг дэмждэгийн хувьд эдгээр саналуудыг мөрийн хөтөлбөртөө бүрэн тусгаад явахаа илэрхийлж байна.

Г.Батцэнгэл, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн УЗ-ын дарга: Улс төрийн намууд уул уурхайн салбарыг популизмын талбар болгохоос зайлсхийх, татварын орчин болон уул уурхайн салбарын хайгуул, ашиглалтыг нээж, ирээдүйн том уул уурхайн төслүүдийг одоогоос эхлүүлэхэд анхаарч мөрийн хөтөлбөртөө тусгахыг хүсье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна