Тайвань, Монголын бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Админ
2024/03/21

2002 оноос эхлэн Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /Chinese International Economic Cooperation Association, CIECA/ болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /Mongolian National Chamber of Commerce and Industry, MNCCI/ жил бүр Тайпэй болон Улаанбаатар хотноо ээлжлэн тус эдийн засгийн уулзалтыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил 20 дахь удаагийн уулзалтаа амжилттай зохион байгуулаад байна. 

Энэхүү уулзалт нь Тайвань, Монголын бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нэгэн томоохон бизнес форум юм.

Энэ удаагийн уулзалт нь энэ (2024) оны 03-р сарын 20-ны өдөр (Лхагва гараг) өглөө 09:30 цагт Тайпэй Олон Улсын Хурлын Төвд Тайваний ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны ТУЗ-ийн гишүүн, Тайваний судалгаанд суурилсан Био Эм үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Шин, ҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн, Өвөрхангай аймгийн салбар танхимын дарга Б.Ууганбаяр нар голлон удирдан зохион байгууллаа.

 Энэ удаагийн уулзалтаар “эм эмнэлгийн бараа, тоног төхөөрөмж”, “хүнсний үйлдвэрлэл”, “аялал жуулчлал”, “барилгын салбар”-ын хүрээнд Тайвань, Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мэргэжилтэнгүүд харилцан мэдээлэл солилцсон бөгөөд Тайваний 40 орчим аж ахуйн нэгж, Монголын 12 аж ахуйн нэгж оролцож, бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлэлцээр өрнүүллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна