​ ХУД-ИЙН 18 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД “НОМИН ХОЛДИНГ”-Д ИТГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Админ
2024/03/21

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хүннү-2222” хороололд 3000 өрхийн 12000 иргэн оршин суудаг томоохон сууршлын бүс хэдий ч ерөнхий боловсролын сургууль байдаггүй нь анхаарал татна. 

Гэтэл азаар ч гэх юм уу, тус бүсэд “Номин холдинг”-ийн эзэмшил бүхий 70.000 м2 газар байдаг аж. Тиймээс тус хорооллын хүүхэд багачууд өөрсдийн хүсэлтээр эцэг эхээ шахаж, “Номин холдинг”-ийн удирдлагууд, ах эгч нартаа хандан, “70.000 м2 газраасаа аравхан хувийг буюу 7000 м2 газрыг нь бидэнд өгчихөөч, бид гэрийнхээ ойролцоо сургуульд явмаар байна” хэмээх утга бүхий хүсэлт дор 12000 хүний гарын үсэг цуглуулчихаж. 

Нөгөө талаар Хотын дарга Х.Нямбаатар сургууль, цэцэрлэггүй орон сууцны хороололд анхаарал хандуулж, хувийн хэвшлийнхэнтэй тохиролцоно гэсэн. Тэгэхээр нийслэлээс ч газар дүйцүүлэн авах зарчмаар газрыг шийдэж өгөх нь дамжиггүй. Мөнхүү сургууль барих тендер зарлагдаж, компанийн нэр нь тодорчихсон. Ямар ч асуудал алга. Одоо гагцхүү Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны хүүхэд багачууд “Номин холдинг”-ийн ах эгч нарынхаа шийдвэрийг хүлээн, тэдэнд найдаж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.