МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган долларт хүргэнэ

Админ
2024/03/25

#ШУУД: А.Ариунзаяа: МАН 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган долларт хүргэх мөрийн хөтөлбөр өргөн барьсан

А.АРИУНЗАЯА: 

- МАН хуулийн хугацаандаа Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргэлээ. Манай нам эрх баригч намын зүгээс мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Сүүлийн 4 жилийн хугацаанд ямар хүндрэлүүд байсан юм. Ковид цар тахлыг даван туулж, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлээ. Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх ажлаа авч байхад эдийн засгийн агшилт -4,3 хувьтай байсан. Цар тахлын дараа Орос Украйны дайн, хил гаалийн хүндрэл гээд нөхцөл байдал амаргүй байсан ч Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрсэн байна. 

- Хэдийгээр төсөв анх удаа ашигтай гарч, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэж байгаа ч яг айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна. Тиймээс макро эдийн засгийн түвшинөө хадгалж, шинэ сэргэлтийн бодлогоо лавшруулж, бүсчилсэн хөгжилдөө илүү анхаарснаар 2028 он гэхэд одоогийн түвшинээ 2 дахин нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт  хүргэх боломж байна. Ингэхдээ энэ өсөлтийг айл өрхийн хаалгаар оруулах бодлого дэвшүүлсэн гэдгээрээ чухал. 

- Өнгөрсөн хугацаанд бүх бонд, зээл төлбөрөө барагдуулж дууссан. Нөхцөл байдал хүнд, дефолд зарлах хэмжээнд хүртэл шахалтад орж байсан бол бодлогоо сайн хэрэгжүүлж чадсан.  5Ш ажиллагааны хүрээнд  төрийн өмчид компаниудын засаглал сайжруулснаар урд өмнө нь байгаагүй хэмжээгээр ашигтай ажилласан. Тухайлбал ЭТТ ирэх 4 сардаа багтаагаад 2023 оны ногдол ашгаа тараах гэж байна.  

- Яг одоо Баялагийн сангийн хууль Засгийн газар дээр хэлэлцэгдээд УИХ-д өргөн барих гэж байна. Цаашдаа баялагийн сангаараа дамжуулаад уул уурхайн өгөөжийг иргэн бүртээ хүртээж байх бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    Өчигдөр

    Шаадаг балай авгай вэ эдийн засаг 7 хувьтай өссөн гэх шиг болиоо битгий ард иргэдийг тархидаад бай даа өнөөдөр Монгол улсын гадаад өр саяхан л 33 тэрбум ам доллар байсан өнөөдөр 35,6 тэрбум ам долларын өртөй байх жишээний зөвхөн Оюутолгой манайд хамааралтай нь 14 тэрбум ам долларын өртэй байхад Оюутолгой зүгээр өр өр өр харин Рио Тинтоогийнхон болохоор Оюутолгойн ордоос Канад Америкийн тэтгэвэрийн хөгшчүүд ноогдол ашиг аваад тасаглаж байх юм гэтэл Монголын эгэл ард иргэд тэтгэвэрийн ахмадууд цалингаас цалингийн хооронд зээлээс зээлийн хооронд амиа зогоож байх юм би ТӨК д ажилладаг цалин гар дээрээ 660,000 төгрөг авдаад татвар зээл гээд л яваад өгчихнө дөө

    Хариулах
  • 59.153.115.218
    Өчигдөр

    бүхэл бүтэн 100 гаруй жил хуурлаа, монголчуудыг. одоо болоо юм биш үү. хууртаад сонгоод монголоо дуусгах юмуу

    Хариулах
  • 202.9.46.21
    Өчигдөр

    Ардын намынхны алны нүх ацны нүхнээсээ алд дэлэм зөрөөтэй. Алаараа унгаж байна уу ацаараа унгаж байна уу мэдэгдэхээ больсон..

    Хариулах
  • 66.181.187.71
    Өчигдөр

    МАН -д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гээд шудрага 5 гэж гарж ирсэн нөхдүүдэд ард түмэн маш их итгэж найдаж байлаа. Баахан хулгай зэлгий байна гэж байсан тэрийг ард олон харж байсан дэмжиж байсан, Хэн ял авав хэн хариуцлага хүлээв, Авлига хулгай хэрхэн буурав улам л их хулгай дээрэм. Хэн ял авав. Тэгээд дээрээс нь татвар арай дэндүү байна. Одоо энэ юмны үнэ арай дэндэж байна бүр илт мэдрэгдээд эхэллээ Өмнө цалин аваад татвар татаасаа төлөөд жаахан мөнгө үлддэг байлаа одоо бүр үлдхээ байсан өрөнд ороод өрөө дарж чадахгүй удаж байна. Гадуур бие биенээсээ мөнгө зээлээч гэсэн хүмүүс л байна . Долоон хоногт 2 -3 хүн мөнгө байвал зээлээч зээлээ, 8 хувиа төлий гэсэн хүмүүс байна.

    Хариулах
  • 202.55.188.33
    2024/03/25

    Энэ одоо жасрай өвөөгийн нэрээр сайхан явах юм аа

    Хариулах
  • 103.212.116.15
    2024/03/25

    Сонгуулиар амласан амлалтуудын биелэлтийг тайлагна! Бид сонсьё!Итгэе!

    Хариулах
  • 59.153.114.70
    2024/03/25

    урьд нь амласан зүйл чинь биелэгдсэн үү. тэрийгээ яриад дараа нь амлалтаа өгөх хэрэгтэй юм төр барьж байгаа нам. тэгэхгүй бол урьд нь юу ч амлаж байгаагүй нээвчүүр шүү одоо яг жинхнээсээ. цагаан худаснаас эхэлье гээд байгаа шиг ойлгогдож байна. түрүү нь тэгж амласан биелсэн эсэхээ хэлээд одоо тэрийгээ үргэлжлүүлнэ яагаад чадаагүй. одооны амлалт молиг үмхүүлэх биш гэх мэт

    Хариулах