СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай, хүйтэн байна

Админ
Өчигдөр 14 цаг 23 минут

2024 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай, хүйтэн байна.

Хур тунадас: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 4 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18 -20 метр, зарим үед секундэд 24 метр, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Хугацааны эхний хагаст хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул,  Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27-нд нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-16 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр -2....+3 градус дулаан байна. 31-нээс дулаарна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна