Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Админ
2 цаг 2 минутын өмнө

2024 оны 03-р сарын 27 ны өдрийн 09:40 цагийн байдлаар А0201 дугаартай Улаанбаатар - Мандалговь, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй зам хариуцагч "Дундговь авто зам" ХХК, "АЗММ" ХХК байгууллагууд замын үзлэгийг тогтмол хийж,  хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулж байсан ч  2024 оны 3-р сарын 27-ний өдрийн 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг АОК-ын шийдвэрээр түр хязгаарласан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна