И.МӨНХЖАРГАЛ: Авлигалтай тэмцэнэ гэж гарч ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигалд бууж өгч байна

Админ
2024/03/28

Ардчилсан намаас өнөөдөр /2024.03.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

G.

И.МӨНХЖАРГАЛ:

- Өнгөрсөн өдрүүдэд Хөгжлийн банктай холбоотой шүүх хурал явагдаж, хэрэг шийдэгдлээ. Хоёр жилийн хугацаанд дуулиантай өрнөсөн энэ хэрэгт ямар нэгэн хэрэгтэн байхгүй болов. Ерөнхий сайд авлигалтай тэмцэнэ гэж гарч ирсэн. Гэвч тэрбээр хэргийн процесстой тэмцсэнээс авлигалын суурь үндэстэй тэмцэж чадсангүй.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигалд бууж өгч байна. 

- МАН-ыг засаглаж байх үед Авлигалын индекс 50 оноогоор ухарлаа. Авлигалд идэгдэж байгаа 10 орны нэгээр нэрлэгдэж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигалтай тэмцэж байгаа хамгийн сайн тэмцэж байгаа Ерөнхий сайд гэх суртал ухуулга явж байна.  Иргэдийн амьжиргаа сайжирч байна гэж ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, МАН-ын мөрийн хөтөлбөр 80,90 хувьтай хэрэгжсэн гэж бүлгийн дарга нь ярьж байна.

- Сонгуулийн хууль зөрчиж, МАН-ын нарийн бичгийн дарга нь ДНБ-ийн нэг хүнд ногдох хэмжээг 10 ам.долларт хүргэнэ гэж амаллалаа. Ингэж давуу байдлаа үүсгэхгүй байхыг МАН-аас шаардаж байна. 

- МАН-ын ах нар сонгууль бүрээр С.Зоригийн хэргээр улстөр хийж ирсэн.  Үүний залгамж халааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүллээ. Одоо энэ хүнийг тайван орхиоч. Хэрэгтэнг нь шүүх өмнө авчир. С.Зоригоор улс төрийн ашиг хонжоо олохыг АН-аас эсэргүүцэж байна.

Ж.БАЯРМАА:

-  Монгол Ардын нам сүүлийн хоёр сонгуулиар дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Зүй нь мөрийн хөтөлбөрөөр уралдаж, түүгээр сонгогчдын саналыг авах ёстой. Гэтэл МАн мөрийн хөтөлбөр уншдаггүй сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах замаар сонгуульд ялж ирсэн. 

- МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй. Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулж санал авсан мэт харагдаж байгаа ч тэнд байгаа саналуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгахгүй орхигдуулсан асуудлууд ч байна.

- Гоё, худал амлалт амлаж, хэрэгжилт дээр ор тас мартаж орхисон байгаагаас харж болно. Амлалтын хэрэгжилт 70 хувьтай гэж дүгнэсэн. Түүгээр ч зогсохгүй Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар амьдралын чанар дундаж анги 90 хувьтай гэж гарсан болохыг танилцуулсан. Амьдралын чанар 90 хувьд хүрсэн бол нийт сонгогчид сайхан амьдрах ёстой. Гэтэл бодит амьдрал дээр айлуудын хөргөгч хоосон байна. Тухайлбал, иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна. Өнөөдөр ард түмний амьдрал эсрэгээрээ байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.165
    2024/03/31

    Шүүхийг Элбэгдож мэдээд байгаа юм биш үү Оюунэрдэнэ сайн илчилсэн дээ Улс төржөөд яахав АН-д санал өгөхгүй болчихно доо Түмэн олон мэдэж байгаа

    Хариулах
  • 66.181.161.180
    2024/03/29

    Та нар эхлээд дотроо учираа олчих. Орон гэрээ тараачихаад байж. Та нар олон түмэнд тараа таниулчихсан бус уу? Итгэхгүй дээ.

    Хариулах
  • 59.153.115.183
    2024/03/28

    uls turch gej uuriiguu urgumjilchikheed iim asuudl;yg oilgokhgui dur esgej khudlaa buu popor , ul medegchee

    Хариулах