YOUTH IDEATHON 2024 уралдаант хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо

Админ
2024/03/28

-Ил тод, хариуцлагатай төсвийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд залуусын оролцоог дэмжиж байна-

Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналтын талаар залуусыг чадавхжуулах, улмаар ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэхэд өөрсдийн дуу хоолойг хүргэхэд сэдэлжүүлэх "YOUTH IDEATHON 2024" уралдаант хөтөлбөрт Нийслэл, орон нутгийн төрийн байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуусын сайн дурын нэгдэл зэрэг салбар салбарын төлөөллөөс бүрдсэн 56 багийн нийт 180 гаруй залуус идэвхтэй оролцлоо.

Тус уралдааныг Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зүгээс санаачлан зохион байгуулсан юм.

Нэг сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү хөтөлбөрийг гурван шатны сонгон шалгаруулалттай, оролцоот, шинэлэг байдлаар зохион байгуулсан ба эхний шатанд шалгарсан багуудыг чадавхжуулах сургалтад хамруулж, төсвийн төлөвлөлт, хяналттай холбоотой салбар бүрийн ментор зөвлөхүүд багуудыг удирдан чиглүүлж, улмаар эцсийн шатанд шалгарсан 8 баг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавихад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд залуусын оролцоо ямар байх талаар өөрсдийн судалгаа, төслийн санааг танилцуулсан байна.  

Үр дүнд суурилсан төсөвлөлт, хяналтыг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Монголын нийт хүн амын гуравны нэг хэсгийг бүрдүүлж буй залуучуудыг энэ чиглэлээр бүтээлч шийдэл, шинэлэг санаа санаачилга гаргахад дэмжлэг үзүүлэх нь нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, инновацын түүчээ болох залуусаар манлайлуулсан тогтвортой хөгжлийг урагшлуулахад нэн ач холбогдолтой юм. 

Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг үр дүнтэй, ил тод, шударга явуулахад онцгой хувь нэмэр оруулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газар, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл орж ажиллаж, “YOUTH IDEATHON 2024” уралдааны шилдэг 8 багийн залуус төслөө өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар танилцуулж улмаар дараах багууд шилдгээр шалгарлаа: 

Тэргүүн байр: “Яасан бэ” баг (Сайн дурын бүлэглэл) Төсвийн гүйцэтгэлд үнэлгээ өгдөг цэсийг E-Mongolia вэб платформд оруулах замаар төсвийн хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл

nb_3   Дэд байр: “Dream high” баг (Монгол Улсын их сургууль) Төсөвтэй холбоотой асуулт, мэдээллийг гар утасны мессежээр залуучуудад хүргэж, тэдний оролцоо, ойлголтыг сайжруулах төсөл 

nb_2 

Гутгаар байр: “Хүсэл” баг (Шинжлэх ухаан, технологийн их сургууль) Төсвийн тухай ойлголт мэдлэгийг Тоглоомон аппликэйшнээр дамжуулж олон нийтэд хүргэж, төсвийг хянахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл      Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг Youth Ideathon хөтөлбөрийн бүх оролцогчид баяр хүргэж, “Залуучууд улс орны ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас хүн ам зүйн онцлог бүхий Монгол улсад Европын Холбооны явуулж буй үйл ажиллагааны цөм хэсэг нь залуучууд юм. Нэн ялангуяа ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэсэн сайн засаглалыг дэмжихэд залуучуудыг татан оролцуулах, соён гэгээрүүлэхэд анхааран ажилладаг” хэмээн онцлон хэлэв.   

nb_4


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.