12 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал ирэх сарын 16-ныг хүртэл хойшилжээ

Админ
2024/03/29

Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсон хэрэг гарсан. Уг хэргийг Г.Гантулга гэгч нь үйлдэж, охиныг хөдөө хээр аваачиж амийг нь хөнөөсөн нь удахгүй тодорхой болсон.

Энэхүү хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ. Шүүх хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж шүүх хурлыг 04 сарын 16-ны 09 цаг хүртэл хойшлуулсан байна.

 Г.Гантулгад прокуророос Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 (Хүн хулгайлах), 12.1 дүгээр зүйлийн 4 (хүчиндэх), 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 (Хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна