Х.БУЛГАНТУЯА: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэхээр санал хүргүүлсэн

Админ
2024/03/29

Засгийн газрын хуралдаанаас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Х.БУЛГАНТУЯА: 

-  Цалинтай ээжийн мөнгийг нэмнэ. Энэ жил сонгуулийн жил учраас Халамжийн хөтөлбөрийг нэмэх нь Сонгуулийн тухай хуулиар хориотой болчихоод байгаа юм. Цалин, тэтгэвэр бол өөр. Бид цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэхээр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусган, Сангийн яам руу хүргүүлсэн. 

- Ээжүүдэд 50 мянган төгрөгийг олгоход жилд 100 тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 660 мянган төгрөг болгоно гэвэл хамрах хүрээ нь хамаагүй нэмэгдэж орж ирнэ гэсэн үг.  Үүнийг хүн амыг өсгөх бодлого гээд халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв дагаад бүр томрох гээд байгаа. Тийм учраас Халамжийн хуульд том өөрчлөлтийг хийх ёстой. Үүнтэй холбогдуулан Халамжийн хуулийг УИХ-аар оруулж, батлуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас авсан гэсэн байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.210
    2024/04/01

    Энэ засагт нэг л попорсон новшнууд

    Хариулах
  • 124.158.108.76
    2024/03/31

    энэ хүүхэн сонгууль эхэлчих явж өгч бна доо дараа чамайг сонгон гэж байхгүй ээээ зайл цаашаа

    Хариулах
  • 202.55.188.83
    2024/03/29

    Амжилт хүсье

    Хариулах