П.БАТЧУЛУУН: Донор хэрэгтэй, Үндэсний хүлээх жагсаалтад бичигдсэн 1500 гаруй хүн бий

Админ
2024/04/03

#Шууд: Амьд донор 1 хүний амь авардаг бол тархины үхжилтэй донор 8 хүний амь авардаг…


П.БАТЧУЛУУН: 

- Монголчууд донор гэдгийг орос үг гэж боддог. Латин гаралтай франц үг буюу бэлэглэе гэдэг үг. 

- Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрхтэн шилжүүлэх тогтолцоо нэвтэрч эхэлснээс хойш  эд эрхтэний донор, эсийн донор гэдэг асуудал нэлээд дэлгэрсэн. Манай улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөр болон элэг шилжүүлэн суулгах донорууд нь гэр бүлийн гишүүд буюу амьд донорууд байдаг. 

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах алба” 2018 онд байгуулагдсан цагаас хойш нийт 8000 орчим удаа донор илрүүлэх үйл ажиллагааг эмнэлгүүдтэй хамтарч хийснээс 100 гаруй боломжит донорыг илрүүлж, 50 гаруй гэр бүлтэй уулзалт зохион байгуулж,  30 орчим гэр бүлээс зөвшөөрөл авсан. Өнөөдрийн байдлаар 28 бодит донороос 39 хүнд бөөр шилжүүлэн суулгах, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх бололцоог бүрдүүлсэн. 

- Яагаад эд, эрхтэн суулгах гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг их ярьдаг. Энэ эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирдаг. Дээр нь тухайн хүний эмчилгээний зардал аажимдаа буурч, тухайн гэр бүлд төдийгүй улс эх орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Дээр нь эрүүл мэндийн салбарыг хөгжлийг дэмждэг. 

- Дэлхийд хамгийн өндөр настай амьгүй донорууд 95, 92 настай хүмүүс байна. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгээд 50 гаруй жил болсон хүмүүс ч байна. 

- Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай хүмүүс маш их бий. Үндэсний хүлээх жагсаалтад орсон 1500 гаруй хүн байна. Гэхдээ энэ бол зөвхөн бага хэсэг нь шүү. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.240
    2024/04/03

    Хүний хайр гэж агуу юмаа гэхдээ хайртай хүнийхэээ эрхтэнг хэчээч өөртөө шилүүлэж яасанч чадахгүй өөрийнхөө эрхтэнг үр хүүхэд АХ ДҮДЭЭ шилүүлэн өгч чадна

    Хариулах