Их аварга Хакухо М.Даваажаргал албан ёсоор Монгол улсын иргэншлээс татгалзлаа

Админ
2019/06/28

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы мэргэжлийн сүмогийн Их аварга Хакухо М.Даваажаргалын Монгол улсын иргэншлээс гарах хүсэлтийг нь хүлээж авчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг иргэншлээс гарах хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл цацагдаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газар одоогоор ийм хүсэлт ирээгүй хэмээн хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Их аварга өөрийн хүсэлтээр иргэншлээсээ татгалзах хүсэлтээ өгч, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгосон байна. Түүнийг Монгол улсын иргэншлээс хасах зарлиг өнөөдөр гарах аж.  Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.

Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах тухай зарлиг нь гаргах нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна