Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирж явна

Админ
2019/07/04

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсыг орхин гарч  “хил даван зугтсан” гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ долоо хоногт хүртэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийх үеэрээ “АТГ-аас эрэн сурвалжилж буй дараагийн хүн бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээн мэдэгдсэн.

 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадмаа үзэх гэж яарч яваагаа дуулгалаа. Тэрбээр  “Урилга, ажил, үүргээ амжуулаад явж байна. Наадмаа очиж үзэх гэж яарч явна” гэжээ.

 

Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар “Хүний эрхийн комиссын хурал”-д оролцож байгаа аж. Тус НҮБ-ийн Ерөнхий ассамблейн хурал нь Швейцарийн нийслэл Женев хотод 2019/07/01-ээс 2019/07/02-нд болж буй юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна