АНУ-д саатуулагдсан шүүгч асан С.Төмөрбатын аав зугтсан уу

Админ
2019/07/30

Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тус 17 шүүгчийн тоонд багтсан С.Төмөрбат тэр өдрийн орой гэр бүлийн хамт биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад саатуулагдсан юм. Тэгвэл түүнийг ийнхүү эх орноосоо явахаас өмнө аав нь бас хилийн дээс алхжээ. С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав С нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэх мэдээлэл байна. Одоогоор  Авлигатай тэмцэх газраас С.Төмөрбатыг эх оронд нь авчирах тал дээр ажилллаж байна. Гэвч  АНУ-ын хуулийн байгууллага шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй харин сэжигтэн гэж үзэж буй нь тус хэргийг удаашруулж байгаа аж. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байв. Ээжийгээ нас барсны дараа "Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно" хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад гэр бүлээрээ хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татаж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна