Ц.Магалжав: ҮБСХ-д ажиллаагүй учир допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар тодорхой мэдээлэлгүй байна

Админ
2019/08/14

Үндэсний бөхчүүдийн допинг буюу сэргээшийн асуудал сүүлийн үед анхаарлын төвд байгаа. Баяр наадамд таваас дээш давсан бөхчүүдээс уламжлал ёсоор сэргээшийн шилжилгээ авдаг. Энэ жилийн сэргээшийн шинжилгээнд хоёр бөх “унасан” талаарх мэдээллийг Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдээд буй. Тэгвэл тус асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тайлбар хийлээ.  Тэрбээр “Шөвгийн 16 бөхийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдэг л мэдээллийг бид авсан. Үүний учир нь хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг Баяр наадмыг зохион байгуулах комисс хариуцдаг юм. Уг нь Үндэсний бөхийн холбооны Тэргүүн, Дэд тэргүүн хоёр Үндэсний бөхийн салбар хороонд орж ажилладаг байсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнөөс  холбоонд маргаан гарсан учир аль аль холбооноос салбар хороонд орж ажиллаагүй. Төрийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийх эрх байхгүй. Мөн допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар та нартай л адилхан мэдээлэлтэй байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна