Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг гүтгэсэн нь шүүхээр тогтоогджээ

Админ
2019/09/09

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан билээ. Тэрбээр энэ талаараа “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ.

 

Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна!!!” хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн нэр төрд халдсан учир нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, эдийн бус гэм хорын хохиролд тэрбум төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан. 


Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг гүтгэсэнийг шүүх тогтоожээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ц.Элбэгдорж намайг гүтгэснийг шүүх тогтоолоо. "Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулах санал гаргаж өгөөч гэж өргөдөл барьж орж ирсэн" гэж улайм цайм гүтгэж байгаа юм даа. Ийм л худалч хүн дээ” гэсэн байна. Гэхдээ шүүх Ц.Элбэгдоржоос тэрбум төгрөг бус САЯ төгрөг гаргуулж, Н.Алтанхуягт олгуулахаар шийдвэрлэсэн байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна