"Шангри-Ла" зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр 19.49 цагийн орчимд "Шангри-Ла" зочид буудлын үйлчлэгч БГД-ийн зургадугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь тус буудалд байрлаж байсан Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.долларыг хулгайлсан байна.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!