Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн сайжруулах ажлыг энэ сарын 23, 24, 25-нд хийх тул ойр орчмын тогыг салгах гэнэ. Тодруулбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг дээрх өдрүүдэд хийх талаар албаныхан мэдээллээ. 

Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид энэ сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангана уу.