Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 30-ны 16 цагийн орчимд АТГ-ын мөрдөн байцаагч нар ХХААХҮЯ-ны мэргэжилтэнгүүдийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан талаарх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд, Н.Оюунсувд нарыг авилгын хэргийн асуудлаар цагдан хорих арга хэмжээ авсан гэх. Тус мэдээллийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Яамын мэргэжилтнүүдийг АТГ-аас шалгасан нь үнэн” гэх мэдээллийг өглөө. Харин ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хорьсон эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!