Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр дэрвэгэр жиргэрүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 19-нд Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан ИСТАНА маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай нийт 736.9 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Уг үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!