Нэр бүхий 10 шүүгдэгчийг “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн тул шүүх хурлыг хойшлуулжээ

Админ
2021/01/18

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр товлогдсон.

 Гэвч Ховд аймагт оршин суудаг нэр бүхий 10 шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт мөн аймгийн Онцгой байдлын комисс нь “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08:30 хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.