Шинээр байгуулагдах Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц бараг тодорхой болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрын ихэнх сайдуудыг улирааж, намынхаа генсек Д.Амарбаясгалангаар  "гал тогоогоо" бариуж, Ж.Энхбаярыг Шадар сайдаар тавьсан. Гэхдээ Эрүүл мэндийн сайд,  БШУС-ын сайд, Соёлын сайдаар хэн томилогдох нь тодорхойгүй байгаа.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулах талаар яригдаж эхэлсэн байна. Хэрэв Соёлын яам татан буугдвал Боловсролын яамтай эргэн нэгдэнэ. Тиймээс удирдах сайд нь хэн байх вэ гэдэг дээр шийдвэрт хүрч чадаагүй байгаа аж

 Л.Оюун-Эрдэнийн хувьд илүү зардал гаргахгүй гэх байр суурийг баримталж байгаа учир Засгийн газрынхаа энэхүү бүтцийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийж болох хувилбарыг ч дэвшүүлээд байгаа аж.