Рио тинто компани Оюутолгойгоос олох 29 тэрбум ам.долларынхаа 12-ыг нь элэгдэл, хорогдолд тооцно гэх тайланг ирүүлжээ

Б.Ариунзаяа
2021/01/26

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэх мэдээлэл саяхан олон улсын хэвлэлүүдээр цацагдсан. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ч уг мэдээллийг батлаж, "Оюутолгой төслийн уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж авчирна гэж харж байгаа ч 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-г шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээн буурахаар харагдаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүнээс үүдээд 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4 жил төлөхөөр байна.  40 жил үйл ажиллагаа үйл явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь татвар төлнө гэдэг чамлахаар үзүүлэлт.  Монгол Улс ногдол ашиг авахгүй дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгсөн" гэх тайлбарыг хийсэн.

Тэгвэл Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн энэ сарын 28-ны өдөр Рио тинто компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суужээ. Ингэхдээ  1. Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах 2. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах  биш бүр мөсөн өөрчилье гэх шаардлагуудыг тавьж, хэрэв дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд Оюутолгойн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. 

Түүнчлэн Монгол улсын Засгийн газар өчигдөр Оюутолгой компанийн 2029 онд хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээн авчээ. Энэ талаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзах үеэр мэдэгдлээ. Тэрбээр  "2023 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орж, Оюутолгойн ашиг орлого нь өсөн нэмэгдсээр 2029 онд 29 тэрбум ам.долларын борлуулах хийх тооцоо гарсан. Үүнийхээ 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулахаар тусгасан. 

Ажлын хэсгийн зүгээс үлдсэн 19 тэрбум ам.доллароо зээлийн эргэн төлөлт болон бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэх төсөөлөлтэй байсан ч 12 тэрбум ам.долларыг элэгдэл хорогдолд тооцно гэсэн байна. Цаана 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа ч энэ нь хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд дахин 3 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай гэсэн аймшигтай тоог бидэнд гаргаж өгсөн. Тэгэхээр энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид санал нийлж байна. Хэрэв бид энэ төслийг цэрэг цагдаагийн хүчээр зогсоовол олон улсын гэрээг зөрчсөн хэрэг болно. Иймд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ тодорхойлох шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц бид олон улсын уульд нийцүүлэн, гэрээгээ өөрчилнө. Гэрээг шууд өнөөдөр цуцалж болохгүй" гэлээ. 

Одоогийн байдлаар Монгол улсын Засгийн газар Рио тинто компанитай татварын асуудлаар Арбитр дээр шүүхдэлцэж байна. Учир нь 2018 онд Монгол улсын Засгийн газар Оюутолгойд 350 тэрбум төгрөгийн татварын акт тогтоосон. Гэвч  акт тогтоосон шалтгаан нь 2019, 2020 онуудад давтагдсан тул нэмж 650 тэрбум төгрөгийн акт тогтоосныг Рио тинто компани эсэргүүцэж, Арбитрын шүүхэд хандсан юм. Ирэх 2 дугаар сарын 21-нээс өмнө Монгол улсын Засгийн газар татварын акт /нийт 1 их наяд / тогтоосон үндэслэлээ шүүх рүү явуулах аж.


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 77.111.245.14
    Өчигдөр

    Толгой эргүүлээд л күүрнүүд. 23 онд ашиглалатанд ороод жилд тэрбум долларын татвар төлнө. Тэрний сургаар л Хүрэлсүхийгээ авч хаяцгаачаад баярласан хэрээ бахирав болоод явцгаах юм.

    Хариулах
  • 64.119.16.42
    Өчигдөр

    ОЮУ толгой монголын засгийн газраар даапаалж байхад ГЭРЭЭГ шууд цуцлах нь зөв. ОЛОН улсын шүүхэд монголын авлигачдаараа үзүүлэн болгоход болно

    Хариулах
  • 202.126.90.51
    Өчигдөр

    Харжил сууяа

    Хариулах
  • 202.9.46.195
    Өчигдөр

    Eh oron ard tvmende hoich vedee shan bvhnig vldeej gej temtsej irsen tvvhtei getel onoodor etseggvi bhaan ydarsan ochin hvvhedtei aik shig l bollo henii buruu bee hentei haritslaga tootsoj hariu neheh bee etseggvi hvnii tolgou tom gj vnen vg bsn bn da

    Хариулах
  • 202.9.46.195
    Өчигдөр

    Bid ajillaj2 huulind daramtuulj olsn jhaan mongo amidraldaa ch uurtuu ch heregkej chdahgvi tatvart ogno gadaani uls gazrin baylagt ezen suuj tatvarin hongololt hden 10jileer edlene bid yaj ymar vnengvi orchind amidarch hoich vedee yu gj zahih bee vnench shudarga bai geh arga bhgvi bolj bn hen huuramch vildel hisn n hojij bgan haragdaj bn tgher yu zahij yu vldeeh bee

    Хариулах
  • 192.82.70.231
    Өчигдөр

    Худалаа ардчилал хүний эрх гэж орж ирэнгүүтээ хамаг юмын ухаж аваад баяртай гээд алга болоод өгнө.

    Хариулах
  • 192.82.70.231
    2021/01/26

    Angli amerikchuud afrikiin buurai ornuudiig ingej kolonchilood surtsan ulsuud. Bid u ch olj doloohgui ee.

    Хариулах
  • 202.126.89.49
    2021/01/26

    Аймшигтай юмаа газар шороогоо өрөндөө ухуулж дуусгаад нэг ч төгрөг авахгүй юм байна. С. Баярцогт , Сайханбилэг нарын хөрөнгийг хурааж ав оюу толгой гэрээнд орлцсон өүх хүмүүсийн хөрөгийг хураагаад шоронд нь хий.!!!

    Хариулах
  • 202.126.89.42
    2021/01/26

    Одоо наад хувисагч ярьж мөнгөжсөн нөхдөөрөө сор залхаасдаа

    Хариулах
  • 202.179.21.234
    2021/01/26

    Bi yu unshchvaa

    Хариулах
  • 64.119.16.42
    2021/01/26

    ОЮУ толгойгоос ямар ч ашиг авахгүй, өрөнд орох гэрээг Баяр, баярцогт, сайханбилиг нар хийсэн нь батлагдлаа. ОДОО гэрээг шууд цуцлаж, АВЛИГАЧДААРАА түрүү барьж олон улсын шүүхэд хандах л боломж байна. С. Баяр, баярцогт, Сайхан билиг нарт насаар нь хорих ЯЛ өгсөн ч багадна. АВЛИГАЧИН шүүгч нараа яах вэ??

    Хариулах
    • 202.9.46.171
      2021/01/26

      Нөгөө 20 хувьсагч нь энэ юм байлгүй эдийн засгийн алуурчид яг мөн байна

  • 202.21.124.132
    2021/01/26

    РТ жинхэнэ луйварчин юм даа

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/01/26

    bayrtsogtiin 20000n huwisagchtai gaihamshigtai geree chin ene shuudee daraani saihan bileg bur moriig n unuulaad ywuulsan elbegdorj n ohinoo aild ogsontei zuirlej tenegtsen yuch geh wedee helehch ug oldohgui yum..

    Хариулах
  • 202.9.40.43
    2021/01/26

    Тэр лаг лаг юм яридаг эдиин засагчид яагаад юм ярихгүй байна. Хооссон тллгойнууд уу

    Хариулах
  • 192.82.76.35
    2021/01/26

    Tormriin seguudiin butcaaj achaad yawuulakh gui you.

    Хариулах
  • 76.168.138.206
    2021/01/26

    Юманд учир суманд занги бии гэгчээр дайныхажуугаар дажин гэж энэ нөхөр махн аасаа ерөнхийлэгчид дэвших гэж бодож л ддээ ганц монгол тал шийдэхгүй хөндлөнгийн шинжээч бүр цаашлаад ч юм болох бхо орсууд эрдэнэтийг үйлдвэрийг засмал зам төмөр зам эрдэнэт хоттойй цуг иж бүрнээр браьж өгсөн өөр тийм өр нимгэн түнш олдохгүй ээ

    Хариулах
  • 66.181.188.138
    2021/01/26

    gereen iim yum bol yuch bii yari shuud huuj yavuul

    Хариулах
    • 103.26.195.16
      Өчигдөр

      12 тэр бусын элэгдэл хорогдол гэдгээрээ юу хэлэх гээд байгаа юм бол нэг учир бна