Л.Оюун-Эрдэнэ: Хууль засагладаг засаг төртэй байх ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажиллана

Б.Ариунзаяа
Өчигдөр 13 цаг 19 минут

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Байнгын хорооны хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналттай, тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. УИХ Засгийн газарт чиглэл өгч, түүнийг гүйцэтгэх ёстой. Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. 

Хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана" хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.188
    Өчигдөр

    Хариуцлагыг бүр цэцэрлэг ясль,сургууль ,шүүх цагдаа, эмнэлэг гээд төрийн дээд доод бүх шатны байгууллагуудад ялангуяа удирдлагуудад хариуцлага тооцож шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй...цэцэрлэг гэхэд л засварт тавигдсан мөнгийг нь нягтлан эрхлэгч 2 хуйвалдаж хувааж идээд,эцэг эрчүүдээс мөнгө хурааж засвараа хийсэн болоод энэ хураасан мөнгөөрөө баримт бүрдүүлж төсвийн засварт зориулсан мөнгийг хааж,зарцуулсан болж зарлага гаргадаг болсон бна....үүнийг юу гэж үзэх вэ...арга нь улам нарийсаад бна...хаа бна тэр хяналт.бас ажиллаагүй хүний нэр дээр цалин бичиж иддэг.ийм байж болох уу?

    Хариулах
  • 66.181.186.169
    Өчигдөр

    Гадаадын болон дотоодын луйварчдад зориулж баталсан хууль их бий дээ, тэдгээрийг засаж янзалж байж наад үгээ хэлэх хэрэгтэй дээ.

    Хариулах